Өнөөдөр болж буй цагдаагийн экс дарга нарыг шүүх хуралд оролцогч,
өмгөөлөгч О.Алтангэрэл тэргүүтэй хүмүүсийг хүчээр суулгахаар завджээ.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр болон Итгэлт нарыг
танхимаас гаргахгүй, 30 орчим минут цагдаа нар саат

Өнөөдөр болж буй цагдаагийн экс дарга нарыг шүүх хуралд оролцогч, өмгөөлөгч О.Алтангэрэл тэргүүтэй хүмүүсийг хүчээр суулгахаар завджээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр болон Итгэлт нарыг танхимаас гаргахгүй, 30 орчим минут цагдаа нар саатуулсан гэнэ. Энэ хууль бус үйлдлийг харсан өмгөөлөгч Итгэлт ухаан алдаж унасан гэж эх сурвалж мэдээлж байна. "Зургаан удаагийн сануулга, хүсэлтийг үл харгалзан хууль зөрчиж шүүх хурлыг явуулж байгаа энэ шүүгчид биднийг байхгүй байсан ч хүмүүсийг шүүгээд явах юм байна" гэж өмгөөлөгч О.Алтангэрэл хэллээ. Үндсэн хуулийн цэцэд хүргэсэн асуудлын хариу ирээгүй байхад шүүх хурлыг түдгэлзүүлэх ёстой гэсэн байр сууриндаа үнэнч байгаа О.Алтангэрэл одоо Т.Мөнхдэлгэр өмгөөлөгчийн хамт танхимын гадна байна. Гэвч танхим дотор өмгөөлөчгүйгээр шүүх хурал үргэлжилж байгаа аж.
Б.Чимэг