Өнөөдрөөс хүйтэрч, цас орно
Өнөөдрөөс хүйтэрч, цас орно
Өнөөдөр баруун нутгийн зарим газраар
болон маргааш, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн зүүн зүгээр бага
зэргийн цас орж салхи секундэд 18-20 метр хүрнэ. Улмаар бага зэргийн шороон
болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд Увс нуур, Дархадын
хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус,
говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Ойрын хоёр
өдөр нутгийн баруун хагаст, маргааш болон нөгөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн
салхитай байна. Өнөөдөр нийслэлд бага зэргийн цас хаялна. Өдөртөө 4 хэм дулаан,
шөнөдөө 9 хэм хүйтэн байна. Харин маргааш бага зэргийн үүлтэй өдөртөө 3 хэм
дулаан, шөнөдөө 10 хэм хүйтэн хүйтэн байна. Баасан гарагт өдөртөө 7 дулаан,
шөнөдөө 10 хүйтэн хэмийн дулаантай байна. Энэ талаар Ус, цаг уурын хүрээлэнгээс
өчигдөр мэдээлэл хийсэн юм. Ямартай ч сүүлийн хэд хоног нэлээд дулаарч байсан
боловч өнөөдрөөс цаг агаар хүйтэрч, цасаар шуурч эхлэх бололтой.