Өнөөдөр 15 цагт гурван талт хөдөлмөр нийгмийн зөвшилцөл байгуулах гэж
байна. Энэ нь Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн холбоо
хамтарч 2012-2013 оны хооронд улсын хэмжээнд хөдөлмөр нийгмийн түвшинд
хийх зөвшилцөл юм. УИХ-ын сонгуультай

Өнөөдөр 15 цагт гурван талт хөдөлмөр нийгмийн зөвшилцөл байгуулах гэж
байна. Энэ нь Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн холбоо
хамтарч 2012-2013 оны хооронд улсын хэмжээнд хөдөлмөр нийгмийн түвшинд
хийх зөвшилцөл юм. УИХ-ын сонгуультай жил болж байгаагаараа онцлогтой
гэж МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. Учир нь УИХ
шинэчлэгдвэл Засгийн газар мөн шинэчлэгдэнэ. Тэр үүднээсээ цалин хөлсний
нэгдсэн бодлоготой болох, эдийн засаг үнийн хөөрөгдлийг бууруулах
зорилтод илүү дөхөм гэж үзжээ.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөх асуудлыг хөндөж байгаа юм.
Ялангуяа соёл урлагийн байгууллага, тусгай албанд ажиллагсдын хөлсний
хэмжээг анхаарахаас өөр аргагүй. МУГЖ хүн 250 000 төгрөгийн цалин авч
байна. Юм болгонд багш, эмчийн асуудал ярих биш цаана нь орхигдож байгаа
мэргэжлүүдийг ч оруулах хэрэгтэй. Ингэж цалин нэмэхдээ тодорхой
харгалзах хэмжээг бий болгоё гэлээ. Тухайлбал ДНБ-ний нэмэгдэх хувийг
харгалзах. 2013 онд 20 орчим хувь нэмэгдэх төлөвтэй байгаа, энэ мэтчилэн
ШУ-ны үндэслэлтэй, бодитой цалинг нэмэх, үнийн хөөрөгдөл, инфляци
үүсгэхгүй гэж үзэж байгаа юм.