
1997 онд бүтээгдсэн уг киног “Титаник” онгоцны сүйрэл болсны 100 жилийн ой өнөө жил тохиож буйд зориулан хийсэн байна.
“Энэ киноны эгзэгтэй хэсгүүдийг илүү бодитой, сэтгэл хөдлөм болгож өгсөн нь тун сайхан” хэмээн Жэймс Камерон хэлэв.
Харин Кэйт Уинслит өөрийнхөө нүцгэн байдаг тэр агшныг 3D-ээр харахаас ичиж байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.
Киноны гол дүр Жек буюу Леонардо Ди Кабрио ирсэнгүйд үзэгчид тун ч сэтгэл дундуур байжээ.
3D “Титаник” Лондонгийн бүхий л томоохон кино театруудад дөрөвдүгээр сарын туршид гарах юм.
Д.Идэр





