Цагдаагийн генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх,
Ч.Ганбаатар нарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Хурлын
танхимаас дөнгөж сая улсын яллагч гарч явсан бөгөөд гэрчээр ирсэн УИХ-ын
гурван гишүүн

Цагдаагийн генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, Ч.Ганбаатар нарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Хурлын танхимаас дөнгөж сая улсын яллагч гарч явсан бөгөөд гэрчээр ирсэн УИХ-ын гурван гишүүн гарч ирээгүй байна. Магадгүй үүдэнд нь хүлээж байгаа хэвлэлийнхнийг явуулсны дараа гарч ирэхийг бодож байж болох юм.
Өнөөдрийн шүүх хурлыг шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс орхин гарсны дараа шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг хойшлуулахаар болсон гэнэ. Гэхдээ таван өмгөөлөгчийг шүүх хурал орхин гарсан гэх үндэслэлээр торгууль оногдуулж, хууль ёсны дагуу шийтгэхээр болсныг эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр ийнхүү Цагдан хорих төв дээр болсон шүүх хурал өндөрлөлөө.
Б.Чимэг