Цэц дүгнэлтээ 17.00 цагт танилцуулна

УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын
тойрогтоо ялагдал хүлээсэн боловч сонгогчдоос 28 ба түүнээс дээш хувийн санал
авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан
нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэсэн иргэдийн гомдлыг хүлээн
авах эсэх тухай дүгнэлтээ Үндсэн хуулийн Цэц өнөө орой 17.00 цагт
танилцуулахаар болсон байна.