Өнөөдөр зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга
шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. Өдөртөө ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн
зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр,
говийн нутгийн зүүн хэсэг , зүүн зүгийн нутгийн зар

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр, говийн нутгийн зүүн хэсэг , зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан, бусад нутгаар дөрвөн хэм хүйтнээс нэг хэм дулаан байна. Улаанбаатар хотод үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна. Өглөөний таван цагт нийслэлд найман хэм хүйтэн байлаа.