Өчигдөр Засгийн газар хуралдаж сурагчдын дотуур байр болон мэргэжлийн,
техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг сурагчид ногдох зардлын
дундаж нормативыг хэлэлцэн баталлаа. Энэ дагуу сургуулийн өмнөх
боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг
41 хувиар нэмж 25.2 мянган төгрөг болголоо.

Өчигдөр Засгийн газар хуралдаж сурагчдын дотуур байр болон мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг сурагчид ногдох зардлын дундаж нормативыг хэлэлцэн баталлаа. Энэ дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг 41 хувиар нэмж 25.2 мянган төгрөг болголоо.
Мөн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид зарцуулах зардлын дунджийг 20.7 мянга, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг хүүхдэд зарцуулах дундаж зардлыг 15 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчдын зардлыг өнгөрсөн жилийнхээс 134 мянган төгрөг буюу 29.2 хувиар нэмж 595.1 мянган төгрөг байхаар тогтжээ. Энэ бүхэн нь инфляцийн өсөлт, цалингийн нэмэлт зэргийг харгалзан авсан арга хэмжээ юм гэж Засгийн газрын гишүүд тайлбарлаж байна.