БНСУ-ын Эрүүл мэндийн сайд Монголд айлчиллаа
БНСУ-ын Эрүүл
мэндийн сайд Монголд айлчиллаа
БНСУ-ын Эрүүл
мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Сунь Гонь Иг болон албаны бусад хүн манай
улсад ирлээ. Тус улсын ерөнхийлөгч И Мён Бак өнгөрсөн намар манай улсад айлчлах
үеэр хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллах тухай тохиролцжээ. Үүний
дагуу “Сөүл төсөл” хэрэгжүүлж, хоёр улсын энэ салбарын дэд сайдууд ажлын
хэсгийн ахлагчаар томилогдсон байна. Төслийг хэрхэн хэрэгжүүлэх дэд сайдуудын
анхны уулзалт Монголд болох юм. “Тэд энэ удаа таван асуудал хэлэлцэнэ. Монголын
эмч, мэргэжилтнүүдийг Солонгост сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх нь
хамгийн чухал асуудал. Мөн “Зочин профессор” хөтөлбөрийн хүрээнд Солонгосын
эрдэмтэн, профессоруудыг урт, богино хугацаагаар Монголд ажиллуулах зэрэг
асуудлыг шийдэх юм” гэж тус яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн
мэргэжилтэн Б.Туяа ярилаа.