Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр
Улаанбаатар хотын 100 айл орчмын тоосонцорын агууламж агаарын чанарын
стандартаас 3,4 дахин их буюу аюултай хэмжээнд хүрсэн байна.

Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр Улаанбаатар хотын 100 айл орчмын тоосонцорын агууламж агаарын чанарын стандартаас 3,4 дахин их буюу аюултай хэмжээнд хүрсэн байна. Мөн “Монгол газар” ХХК-ны орчимд ч байх ёстой хэмжээнээсээ 3.08 дахин их тоосонцор үүсчээ. Хотын төвд буюу 13-р хороолол орчимд том ширхэглэгт тоосонцорын агууламж 2.2 дахин их /маш муу/, Баруун дөрвөн замын ойр хавьд 1,8 дахин их /муу/ гэсэн дүгнэлт гарчээ. Харин хотын төвөөс зайдуу “Мишээл экспо” төвийн орчмын агаарын тоосоноцор стандартаас 1,4 дахин их буюу дундаж хэмжээтэй байна.