Аглуу дүрээсээ татгалзав
Аглуу дүрээсээ
татгалзав
Зохиолч
Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн зохиолыг уран сайхны кино болгохоор
найруулагч О.Бат-Өлзий тэргүүтэй уран бүтээлчид ханцуй шамлан орсон. Дүрийн
шалгаруулалт дууссан бөгөөд ирэх сарын сүүлчээр Ховд аймагт зураг авалтаа эхлэх
юм. Тус киноны гол дүр болох Ану хатны аав Ойрдын хошуудын Очир цэцэн хааны
дүрд МУГЖ, Л.Баттулга тоглохоор болоод байсан. Гэвч тэрбээр ирэх сарын 13-нд продакшныхаа
“Миний ээж хөөрхөн” тоглолтдоо анхаарлаа хандуулах болж, уг дүрээс татгалзах
болсон байна. Зураг авалт ойртсон энэ үед тус киноны уран бүтээлчид ойрын
хугацаанд, чадварлаг жүжигчин олох шаардлага гарч, АЖ Г.Мягмарнаранг сонгожээ.