
МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө зохион явуулж буй ард түмний их хурилдай, улс төрийн холбооны мөрийн хөтөлбөр, бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр бэлтгэж буй шинэ үндсэн хуулийн төсөл, Оюу толгой, Таван толгойн ордын гэрээ, ашиглалтын талаар санал бодлоо хэлж, 2008 оны сонгуулийн хуудсыг дахин тоолох, Таван толгойн ордыг зуун хувь ард түмний мэдэлд өгөх зэрэг зарчмын санал гаргасныг хуралд оролцсон иргэд ихэд талархан хүлээж авсан юм.
Мөн МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг олигархчуудын гарт орсон төрийн тухай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан сонгуулийн хууль, түүх соёл,уламжлалаа хадгалж үлдэх талаар сонирхолтой яриа өрнүүлж иргэдтэй санал бодлоо солилцлоо.
Хурилдайд оролцсон иргэдийн төлөөлөгчид засгийн газраас явуулж байгаа тэтгэвэр тэтгэмжийн бодлого, хүнсний өргөн хэрэглээний барааны тэр дундаа махны үнийн өсөлт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөл, хотын хөрс, агаарын бохирдлын тухай зэрэг нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлаар үзэл бодлоо илэрхийлж үг хэлцгээв.
Б.Чимэг