Уржигдар гэхэд л 33 настай эрэгтэй Г Налайх дүүргийн гуравдугаар
хороонд байрлах нүүрсний ил уурхайн босоо ам руу нүүрсний тэвшинд суун
доош бууж байхдаа унаж амиа алдсан байна. Талийгаач Баянхонгор аймгийн
Жаргалант сумын харьяат, уг

Уржигдар гэхэд л 33 настай эрэгтэй Г Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нүүрсний ил уурхайн босоо ам руу нүүрсний тэвшинд суун доош бууж байхдаа унаж амиа алдсан байна. Талийгаач Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, уг уурхайд хувиараа нүүрс олборлодог нэгэн байжээ. Налайхын уурхайд хувиараа нүүрс олборлогчид амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа аж. Гар apгaap ашигт малтмал олборлож байгаа иргэд хууль журмыг огт баримталдаггүйгээс албан ёсны уул уурхайн үйлдвэрлэлд аваар осолд өртөж байгаа хүнээс 5-6 дахин их гэсэн тооцоо байна.
Налайхын нүүрсний уурхайд 2010 онд 17, 2011 онд 14 хүний амь эрсэджээ.