
Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн болохыг Шүүхийн үндэсний зөвлөлөөс мэдэгдэж, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж буйгаа өчигдөр илэрхийлсэн юм. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэднийг 7-14 хоногоор саатуулан баривчлах буюу мөнгөн торгууль ногдуулах үндэслэлтэй гэдгийг тайлбарласан. Улмаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарыг өчигдөр орой баривчлан саатуулах гэж буй тухай мэдээлэл ирсэн юм. Албаны эх сурвалж ч энэ тухай мэдээллийг баталж, “Сүхбаатар дүүргийн шүүхээс өмгөөлөгчдийг саатуулах захирамж гаргасан, гэхдээ өнөөдөртөө баривчлахааргүй болсон” гэх мэдээллийг өглөө.
Б.Чимэг