“Алтан ураг” олон улсын хөгжмийн наадамд оролцохоор явлаа
“Алтан ураг” олон
улсын хөгжмийн наадамд оролцоно
Үндэсний язгуур
урлагийг орчин үеийн жанртай хослуулан уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” хамтлаг өчигдөр долоо
хоногийн хугацаатайгаар Малайз улсын Пенан арал руу хүлгийн жолоо заллаа. Тэд
тэнд олон улсын хөгжмийн наадамд оролцох юм байна. Тус наадамд шинэ Зеланд,
Филиппин, БНСУ, Ирланд зэрэг орны уран бүтээлч оролцох аж. Гурван жилд нэг удаа
зохион байгуулагддаг уг наадам нь ирэх бямба гаригт эхэлж хоёр өдөр үргэлжилнэ.
Эх орныхоо ардын хөгжмийн урлагийг шинэчилж, дэлхийн тавцанд таниулж яваа тус
хамтлагийнханд амжилт хүсье.