“Аида” дуурийг хоёр өдөр тоглохоор боллоо
Олон улсын театрын өдрийг тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн
эрдмийн театрын уран бүтээлчид суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг
тоглох гэж байна. Дөрвөн бүлэг долоон үзэгдэл бүхий “Аида” дуурийг театрынхан
энэ сарын 31, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд тоглох юм. Энэ удаагийн “Аида” дуурийн удирдаачаар Америк хүн ажиллана. Ирэх бямба гаригт тоглогдох “Аида” дуурийн Аидад С.Мөнгөнцэцэг,
Радамест Ч.Түмэндэмбэрэл, Амнерист Р.Доржхорол, Рамфист Б.Алтанхуяг, Амонасро
Ц.Баттөр, Египетийн хаанд Ч.Чинзориг, элч Г.Шижирболд, Их тахилч Б.Уранчимэг
нар тоглох юм. Харин ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Аидад Ш.Наранчимэг, Радамест
Ч.Түмэндэмбэрэл, Амнерист А.Долгор, Рамфист О.Хүрэлбаатар, Амонасро Э.Амартүвшин,
Египетийн хаан Ж.Бямбажав, элч М.Даваадорж, их тахилч Ш.Гантуул нар тус тус
тоглох нь ээ.
УДБЭТ-ын ирэх дөрөвдүгээр сарын тоглолтын хөтөлбөрийн
танилцуулж байна.
Дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Верди “Аида” дуурь
- Дөрөвдүгээр сарын 7-нд Б.Дамдинсүрэн “Учиртай гурван
толгой” дуурь
- Дөрөвдүгээр сарын 8-нд П.И.Чайковски “Хунт нуур”
балет
- Дөрөвдүгээр сарын 14-нд Ж.Пуччини “Чио Чио Сан”
дуурь
- Дөрөвдүгээр сарын 15-нд П.И.Чайковскийн “Франческа да
Римини”, З.Хангал “Эрдэнэсийн охид” балет
- Дөрөвдүгээр сарын 21-нд Д.Лувсаншарав “Хан Бүргэд”
дуурь
- Дөрөвдүгээр сарын 22-нд Э.Чойдог “Чойжид дагина”
балет
- Дөрөвдүгээр сарын 27, 28-нд Сонгодог тоглолт
- Дөрөвдүгээр сарын 29-нд П.И.Чайковски “Нойрссон гүнж”
балетыг тус тус тоглох нь.