
“Ухаалаг хэрэглээг Хүн бүрт” уриатай "Скайтел" ХХК-ний залуусын анхны брэнд D20-ийн төрсөн өдрийн хүрээнд нийт хэрэглэгчдийнхээ дунд "I love basketball"
сэдэвтэй хөгжилтэй, дурсгалтай, сонирхолтой фото зургийн уралдаан зарлажээ. Залуустаа “Өөрөөр амьдарцгаая” хэмээн уриалдаг уралдаанд аль ч хэрэглэгч оролцох боломжтой бөгөөд бүтээл чинь дараах шаардлагыг хангасан байх ёстой гэнэ. Үүнд:
• Уралдааны бүтээлүүд нь Ерөнхий боловсорлын сурагчдын дундах сагсан бөмбөгийн хөгжилтэй, сонирхолтой байх ба гэрэл зургийн чанарт ямар нэгэн шаардлага тавихгүй.
• Уг бүтээл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй бөгөөд тухайн оролцогчийн өөрийнх нь бүтээл байна.
• Гэрэл зураг нь архи, тамхи, садар самуун сурталчлах агуулгагүй байх. Харин эсрэгээрээ байж болно.
• Гэрэл зураг нь тус бүр 4Мb-с хэтрэхгүй байх.
• Нэг оролцогч дээд тал нь хоёр зураг илгээн оролцож болно.
• Илгээсэн гэрэл зураг бүртээ оноосон нэр өгсөн байх.
• Оролцогч бүтээлээ Монгол мөрөөдлийн баг хаягтайгаар www.d20@skytel.mn хаягт илгээхдээ өөрийн овог нэр, болон сургуулийн нэр, фэйсбүүк хэрэглэгчийн нэр болон и-мэйл хаягийг бичиж явуулах хэрэгтэй гэнэ.
Дээрх шаардлага хангасан гэрэл зургуудыг ирэх дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс авч эхлэх бөгөөдхамгийн сүүлийн зургийг дөрөвдүгээр сарын 18-нд хүлээн авах юм байна. Нийт ирүүлсэн зурагнуудыг "Монголын мөрөөдлийн баг"-ийн албан ёсны фэйсбүүк хуудсанд байршуулж "Like" цуглуулах өрсөлдөөнд оруулах аж. Энэ нь мэдээж хамгийн нээлттэй, шударга өрсөлдөөн болох учраас дүн нь мэдээж хамгийн олон хүнд таалагдсанаар шалгаруулна.
Харин одоо түрүүлвэл яах тухай хэлж өгье. Нэгдүгээр байрт орсон хүнд iPad2/16GB/ дээр нэмээд NEX шинэ дугаар бэлэглэнэ. Харин хоёр, гуравдугаар байрт ухаалаг гар утасны хамт D20 дугаар бэлэглэх аж. Мөн тусгай байр шалгаруулж нэг жилийн үйлчилгээний эрхтэй D20-ийн дугаар өгөх юм байна. Ийнхүү нийт оролцогч, гэрэл зурагч, сурагч, сонирхогчдын дундаас дөрвөн хүнийг "Скайтел"-ийн азтай хэрэглэгч болгох нь ээ.
Өөрөөр амьдарцгаая, Мөрөөдлийн багт нэгдэцгээе!

