
1000 гаруй жилийн өмнө амьдарч байсан язгууртан гаралтай япон бүсгүй Мүрасаки Шикибүг энэ зохиолыг бичсэнийх нь төлөө 1965 онд ЮНЕСКО дэлхийн суут хүмүүсийн жагсаалтад багтаасан бол 1997 онд АНУ-ын “Life” сэтгүүл энэ мянганд дэлхийг өөрчилсөн 100 үйл явдлын 83-т “Мүрасаки Шикибү “Гэнжийн туульс” хэмээх дэлхийн анхны роман бичсэний төлөө” хэмээн оруулсан байдаг аж. Одоогоор жүжигчид бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд ирэх сарын 10-наас тайзны бэлтгэлээ эхлүүлэх аж.