FINA буюу Олон улсын усан спортын холбооноос Лондонгийн олимпод усан спортын төрлөөр оролцох хоёр эрхийг Монгол улсад өглөө. Эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинд энэ эрхийг олгосон бөгөөд одоогоор манай орноос 11 тамирчин олимпод оролцохоор боллоо.

FINA буюу Олон улсын усан спортын холбооноос Лондонгийн олимпод усан спортын төрлөөр оролцох хоёр эрхийг Монгол улсад өглөө. Эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинд энэ эрхийг олгосон бөгөөд одоогоор манай орноос 11 тамирчин олимпод оролцохоор боллоо. Уг эрхийн дагуу Монголын усан спортын холбооны энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон спортын мастер А.Тамир болон дэд мастер Г.Оюунгэрэл нар олимпод оролцохоор боллоо. А.Тамирын хувьд урд нь “Афин 2004” тэмцээнд оролцож байсан туршлагатай бол Г.Оюунгэрэлийн хувьд анх удаа томоохон тэмцээнд хүч үзэх юм.