Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, 17.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо.

Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, 17.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо. Учир нь өчигдөр болсон цагдаагийн экс дарга нарыг шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгч болох О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар шүүгдэгчдийг зүйлчилсэн зүйл анги нь Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомж зөрчсөн гээд үйлчлүүлэгчдээсээ татгалзаж байгаагаа илэрхийлснээр шүүх хурлыг орхин гарсан. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн болохыг Шүүхийн үндэсний зөвлөлөөс мэдэгдэж, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж буйгаа өчигдөр илэрхийлсэн юм. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэднийг 7-14 хоногоор саатуулан баривчлах буюу мөнгөн торгууль ногдуулах үндэслэлтэй гэдгийг тайлбарласан. Улмаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарыг өчигдөр орой баривчлан саатуулах гэж буй тухай мэдээлэл ирсэн юм. Мөн өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14.00 цагаас О.Алтангэрэл өмгөөлөгчийг хорих шийдвэр гаргаж, Нийслэлийн шүүхэд дуудсан юм. Гэвч О.Алтангэрэл өмгөөлөгч хуралтай гэх шалтгаанаар очоогүй билээ.
Б.Чимэг