Жүжигчин Линдсей Лоханы архи хэтрүүлэн хэрэглэсэн, согтуугаар машин
жолоодсон гэх зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд нь Лос Анжелес хотын
шүүхээс оноосон тэнсэн харгалзах ялын хугацаа өнөөдөр дуусч байна.

Жүжигчин Линдсей Лоханы архи хэтрүүлэн хэрэглэсэн, согтуугаар машин жолоодсон гэх зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд нь Лос Анжелес хотын шүүхээс оноосон тэнсэн харгалзах ялын хугацаа өнөөдөр дуусч байна. Түүнийг шүүгчид 480 цаг хорьж, сард дөрвөн удаа нийгмийн ажилд оролцохыг шаардсан юм. Линдсей Лохан сүүлийн хоёр жилд дөрвөн ч удаа шүүхэд дуудагдсан байна. 29 настай тэрбээр нөхөн сэргээх эмчилгээнд 250 өдөр явж, 35 өдөр гэрийн хоринд байж, 67 өдөр нийгмийн ажил хийж, 19 өдөр шүүхийн танхимд дуудагдаж, зургаан удаа шоронд орж байжээ. Сүүлийн таван жил гэр бүлийн тогтворгүй амьдрал, архинд донтсон гээд хар бараан мэдээллээр дүүрэн байсан жүжигчин бүсгүйг засрах болов уу гэж олон хүн сонирхож байна.