Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Швейцарийн хөгжлийн
агентлагийн суурин төлөөлөгч Феликс Феллман нар “Засаглалыг дэмжих,
төвлөрлийг сааруулах” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт өнөөдөр
төрийн ордонд гарын үсэг зурав. 2011 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж

Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Феллман нар “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт өнөөдөр төрийн ордонд гарын үсэг зурав. 2011 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн холбооны улсын ерөнхийлөгч Мишелин Калми-Рэйтэй уулзахдаа тус улсын шууд ардчиллын туршлагатай танилцсанаа дурдаад, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан билээ. Энэ дагуу Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Хөтөлбөрийн зорилго нь нутгийн удирдлага ардчилсан, эрх мэдэлтэй, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болоход туслах явдал юм. Хөтөлбөрийн нэгдүгээр шат энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2015 оны гуравдугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ.