Поп дуучин Эми Вайнхаусын эцэг, эх охиноосоо 4,66 сая долларын хөрөнгө
өвлөж авчээ. Түүний гэрийнхэндээ үлдээж буй зүйлд нэг ч төлбөр, өр зээл
байхгүй аж.

Поп дуучин Эми Вайнхаусын эцэг, эх охиноосоо 4,66 сая долларын хөрөнгө өвлөж авчээ. Түүний гэрийнхэндээ үлдээж буй зүйлд нэг ч төлбөр, өр зээл байхгүй аж. Харин Эми Вайнхаусын 2009 онд салсан нөхөрт дуучны олсон мөнгөнөөс нэг ч доллар оногдохгүй гэж АНУ-ын хэвлэлүүд бичиж байна.
2006 онд Граммын шагнал хүртэж байсан дуучин бүсгүй өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд архи хэтрүүлэн хэрэглэж, түүндээ хордон нас барсан билээ.