Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.