зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батсүх: Өмгөөлөгчдийг хорих хууль зүйн үндэслэл байхгүй

2012-3-30
0
ЖИРГЭХ
Цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид уржигдар болсон шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчээсээ татгалзсанаар шүүх хурал гурав дахь удаагаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. 
    Цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид уржигдар болсон шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчээсээ татгалзсанаар шүүх хурал гурав дахь удаагаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Өмгөөлөгчид тус үйлдлээ тайлбарлахдаа  “Энэ сарын 20-нд буюу шүүх хурлын тов гарахаас өмнө хэргийн зүйлчлэлийн талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн тохиолдолд хэргийг түдгэлзүүлэх ёстой байхад үйлчлүүлэгчдийг нь албан хүчээр хорьсон төдийгүй шүүх хуралдааныг албан хүчээр үргэлжлүүлнэ гэснийг эсэргүүцсэн. Мөн тэдний өмгөөлөгчдөд өмгөөлөл үзүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлж өгөхгүй байгаа учраас үйлчлүүлэгчдээсээ татгалзсан” гэлээ.
     Өмгөөлөгчдийн гаргасан үйлдэлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, өмгөөлөгчдөд хариуцлага тооцох үндэслэлтэй гэдгийг хэлсэн.  Харин  хуулийн дагуу өмгөөлөл үзүүлэх боломжийг нь хаан боогдуулсан гэж үзэн, шүүх танхимд болсон явдлын талаар болон ШЕЗ-ийн шийдвэртэй холбогдуулан хурандаа нарын өмгөөлөгчид Өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт гаргасан юм.
    Хүсэлтийн дагуу өчигдөр Монголын өмгөөлөгдийн холбооны удирдах зөвлөл хуралдав. Хуралдаанаас долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгчдийн эрх ашиг шүүх танхимд тодорхой хэмжээгээр зөрчигдсөн байна гэдэг дүгнэлт гаргажээ. Улмаар өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзсан эл үйлдэл хэр үндэслэлтэй болон тухайн шүүх хурлын үеэр шүүх  танхимд ямар нөхцөл, байдал үүссэн зэргийг судлахаар Монголын өмгөөлөгчдийн холбооны  /МӨХ/ ерөнхийлөгч Д.Пүрэвнямаар ахлуулсан ажлын хэсэг байгуулснаа дуулгасан юм.

Ингээд МӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүхээс дараахь асуултад хариулт авлаа. 

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өмгөөлөгчид хууль бус үйлдэл гаргасан. Тиймээс хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж тайлбарласан. Энэ хэр үндэслэлтэй мэдэгдэл вэ?

-Өмгөөлөгч нар хүсэлт гаргаж, шүүх хурлыг орхиж гарсан нь үйлчлүүлэгч өмгөөлөгч хоёрын хоорондын асуудал.  Үүнээс гадна  ШЕЗ гэдэг бол өмгөөлөгчид хариуцлага тооцдог эрх бүхий субъект биш. Манайх ч тэр энэ байгууллага ч тэр шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад ямар нэгэн байр суурь илэрхийлэх, цаашлаад мэдэгдэл гаргах  үндэслэл байхгүй. Бид зөвхөн саналаа л хэлэх эрхтэй. Гэтэл ШЕЗ шууд шийдээд дүгнэчихсэн байна лээ. Тэдэнд ийм эрх мэдэл байхгүй. Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заасан эрх хэмжээнд байхгүй л асуудал. Үүнийг  гайхаад л байна. Шүүх нь шийдвэрээ гаргаагүй байхад ерөнхий зөвлөл ийм дүгнэлт  хийчихээр дараа нь шүүхээс гарах шийдвэр ямар байх бол доо. Хувь хүний хувьд бодоод үзэхээр шүүхийн шийдвэр аль хэдийнэ гарчихсан юм биш үү гэж бодоод л байна.

-Өчигдөр О.Алтангэрэл болон Т.Мөнхдэлгэр нарыг шүүх танхимаас гарсны дараа 30 гаруй минут цагдан хорихын байранд гадагш гаргахгүй хорьсон гэдгийг тэд өөрсдөө хэлсэн. Ер нь ийм зүйл байж болох уу?

-Шүүх хуралдааны танхимд хүчээр байлгах, шүүх хуралдааны танхимд хүчээр саатуулсан гэдэг асуудал гарсан байна лээ. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлд өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа гэдэг зүйл, заалт бий. Энэ нь алдагдаад байна гэсэн үндэслэлээр өмгөөлөгчид бидэнд хандсан. Таван өмгөөлөгч дотроос Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн хувьд хэргийн материалтай танилцаагүй байхад түүнд хэрэгтэйгээ танилцах боломж олгоогүйгээс гадна шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсныг нь хүлээж аваагүй  юм билээ. Манай ч бай олон улсын ч бай Өмгөөллийн тухай хуульд энэ талаар тодорхой заасан байдаг. Өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах, мэдээлэл авах хангалттай боломжоор хангаж өгөх ёстой.  Гэхдээ эдгээр асуудлыг бүгд өмгөөлөгчдийн зөв гэж үзэх хараахан болоогүй байна. Юутай ч бид энэ талаар холбогдох байгууллагуудтай уулзаж, тайлбар мэдээлэл авсны үндсэн дээр энэ асуудлыг дахин авч хэлэлцэх болно. Өмгөөлөгчид энэ асуудлуудаа шүүхэд тавьсан байна уу шүүх түүнийг яаж хүлээж авсан гэдгийг мэдэж байж, дараагийн асуудлыг ярих нөхцөл үүсэх юм. Бидэнд одоогоор зөвхөн нэг талын л мэдээлэл байна. Тиймээс бид хэт нэг талыг барьж болохгүй, үүссэн нөхцөл байдлын талаар судалж үзсэний дараа эцсийн дүгнэлтээ гаргах боломжтой болох юм. Шүүхийн зүгээс өмгөөлөгч нартай холбоотой асуудлаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудлыг МӨХ-нд тавиагүй байгаа.  

-Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал өнгөрсөн  хугацаанд гурван удаа хойшилсон. Энэ нь бүгд өмгөөлөгчдөөс болсон гэх шүүмжлэл яваад байна л даа?

-Шүүх хурал хэдэн ч удаа өмгөөлөгчөөс болж хойшилж болно. Энэ тийм хүнд асуудал биш. Өмгөөлөгч шударга үнэнийг тогтоохын тулд л ажиллаж байгаа. Тэгэхээр хойшлуулах үндэслэл байгаа эсэхийг шүүгч шийдээд л хойшлуулсан байгаа шүү дээ.

-Хурандаа нарын өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзаж, шүүх танхимыг орхиж гарснаа тодорхой хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. Гэтэл ШЕЗ-өөс мэдэгдэл гаргахдаа бас л хуулийн зүйл, заалт уншаад тэдэнд хариуцлага тооцох үндэслэлтэй гээд байна шүү дээ. Тэгэхээр хэн нь үнэн яриад байгаа юм бэ?

-Шүүх хурал тодорхой бус хугацаагаар хойшилсон гэдэг бол шүүгч өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж аваад хурлыг хойшлуулсан гэсэн үг. Тэгэхээр өмгөөлөгч үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж ойлгож болно. Ямартаа ч өмгөөлөгч хууль ёсны хүсэлтээ гаргах эрх бий гэдгийг л хэлье.

-Өмгөөлөгчдөд хариуцлага тооцно гээд байгаа?

-Өмгөөлөгчдөд хариуцлага тооцох тухай бидэнд албан ёсоор ирсэн, мэдэгдсэн зүйл алга. Хэрвээ ирвэл бид үүнийг судлах болно. Ямар ч аргагүй нөхцөл үүсэн бол орхиж гарахаас өөр аргагүй шүү дээ.

-Хэрвээ өмгөөлөгчдийг хорих нөхцөл үүсвэл өмгөөлөгчдийн холбооноос ямар арга хэмжээ авах вэ?


-Өмгөөлөгчийг хорих хуульзүйн үндэслэл байхгүй. Ийм нөхцөл үүсвэл мэдээж бид үнэн зөвийг тогтоохын төлөө явна. Шүүхээс гаргасан шийдвэрүүд үндэслэлтэй эсэхийг шийдэхээр өнөөдөр /өчигдөр/ ажлын хэгсэг байгуулагдаж байна. Хэрвээ ийм байдал үүсвэл бид ямартаа ч гомдлоо гаргах болно.

-Өчигдөр хурандаа нарын өмгөөлөгчдийг Нийслэлийн шүүхээс дуудсан ч хуралтай гэсэн шалтгаанаар очихоос татгалзлаа гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Бидэнд албан ёсоор ийм мэдээлэл ирээгүй. Магадгүй өмгөөлөгчид очсон байж болох юм. Гэхдээ дуудсан байсан ч өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзсаныг үйлчлүүлэгчид хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байхад хэн ч дуудсан өмгөөлөгч очихгүй байж болно. Энэ бол хувь хүний эрх.   
Б.Чимэг   
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (202.131.242.237)
    Батсүх өмгөөлөгч зөв л хэлсэн байна ш дэв Чадвартай сайн өмгөөлөгчв Хүндэлдэг шүүв Ажлын амжилт хүсэев
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.70.159)
    emgeelegch emgeelekh erkhtei bolokhoos shyykh erkhgyi. Mongoliin hyyliig hyndetgekh yyregtei
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.20.139)
    Batsukh doldoi min. Bitgii hudlaa uriiguu duviilguud bai. Erunhiilugch asan Enkhbayariin umguulugch geed l heden jiliin umnu tv bolon soningoor bichigdeed olon doloon ym yariad l baisan dag. Daraa ternii gee esreg MAHN ner avsan buruu geed Hurelsukhiin tald guigeed medegdel hiigeed baisan dag. Urvaj sharavsan hugiin ym. Odoo yasan neeh umguulugch nariin erkhiig hamgaaldag hun bolj jujigleed bna yy. Za chi bolidoo chi ingej urvaj sharavdag Dedd shuuhinhan bolon shuugch nartai hereg naimaltsdag baij odoo yasan heden umguluugulugchdiin erkh erkh chuluguur hereg nailtsahaar shidsen yy. Bitgii ingej hog tsaralj baildaa. Altangerlee naadah chin chamaar shuugch nartai hereg nailtsah gej bna daa
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • unshigch (124.158.75.10)
    tiishdee omgoologchiig horih erh bhgui
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • zochin (124.158.75.10)
    tiim shuu shuuh huuli bus shidver gargaj esen busiin medegdel gargaad tenegtej bhad omgologchdiin holnoo harin ch taivan handaj bga
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • unshigch (124.158.75.10)
    hamatan bla gd yadiin ene hun ajlaa l hj bna dag
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.246)
    BATSUH generauudiin hamaatan shuu dee
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    6 цаг 41 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    10 цаг 10 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    10 цаг 16 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    11 цаг 16 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    11 цаг 28 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    12 цаг 41 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    13 цаг 8 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    13 цаг 30 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    13 цаг 37 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    14 цаг 4 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    14 цаг 7 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    14 цаг 30 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    15 цаг 7 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    15 цаг 35 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    15 цаг 50 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    15 цаг 52 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    16 цаг 10 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    16 цаг 24 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    16 цаг 38 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    16 цаг 41 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК