Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэрээ биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж, зодож амь насыг нь хохироосон Г.Сүхбаатарт холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд боллоо.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэрээ биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж, зодож амь насыг нь хохироосон Г.Сүхбаатарт холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар онц хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг санаатай алсан хэмээн буруутгаж, 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Чимэг