Ашигт малтмалын газрын даргыг ирэх сард шалгаруулна
Ашигт малтмалын газрын
даргыг ирэх сард шалгаруулна
Ашигт малтмалын
газрын дарга Д.Батхуяг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш уг
албан тушаалыг М.Ариунбаяр орлон гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл ашигт малтмалын
газрын даргыг Төрийн албаны зөвлөл ирэх сарын 20-нд сонгон шалгаруулахаар
болсон байна. Уг албан тушаалыг хаших хүн удирдан зохион байгуулах, асуудал
боловсруулах, багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах ур чадвартай, англи орос
хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Түүнчлэн төрийн албанд
15-аас доошгүй, түүний 10-аас доошгүй жилд нь төрийн байгууллагын удирдах албан
тушаалд, Засгийн газрын агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэд дарга болон
түүнээс дээш албан тушаалд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн үндсэн
шалгуурыг тавих юм байна. Төрийн албаны зөвлөл ирэх сарын 12-нд хүлээн авч
бүртгэх юм байна.