Хуучнаар Зам тээвэр, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан ажиллаж байсан замын компаниуд их хэмжээний алдагдал хүлээснээр Засгийн газрыг шүүхэд өгчээ.

Хуучнаар Зам тээвэр, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан ажиллаж байсан замын компаниуд их хэмжээний алдагдал хүлээснээр Засгийн газрыг шүүхэд өгчээ. Гэрээ байгуулснаас хойш барилгын материалын үнэ нэмэгдсэнээр замын компаниуд ийнхүү алдагдал хүлээжээ. Тус компаниуд нь 2007, 2008 онуудад салбарын яамтай гэрээ байгуулан ажиллаж байсан аж. Тэд нийт 30 орчим тэрбум төгрөгийг Засгийн газраас нэхэмжилж байгаа юм байна. Хамгийн гол нь замын компаниуд үнэхээр үнийн өсөлтөөс болж алдагдалд орсон уу, эсвэл гэрээний мөнгийг зохих ёсоор зарцуулаагүй юу гэдгийг тогтоох хэрэгтэй байгаа аж. Тухайн үед байгуулсан гэрээнд “Энэ байгууллагын гэрээ нь эцсийнх байна. Энэ үнэд багтааж замын ажлыг хийж дуусгана. Үнэ нь бага байвал тухайн компанийн ашиг болно. Хэрэв үнээс дээш гарвал компани эрсдлийг өөрсдөө хүлээнэ” гэж заасан байдаг ажээ.
Б.Чимэг