Монгол охин уран гулгалтаараа гайхшруулж байна

Зургаан настай О.Ивээл гэдэг монгол охин АНУ-д зохион байгуулагдсан өсвөрийн уран гулгалтын бүх тэмцээнд алтан медалийг нь түүж байна. О.Ивээл АНУ-ын Колорадо мужийн бэлтгэл ангийн сурагч аж. Тэрбээр Колорадогийн уран гулгалтын аваргын тэмцээний хошой алтан медаль, 2011 оны мужийн уран гулгалтын мөнгөн медаль, Денверийн уран гулгагчдын аваргын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай гэнэ. О.Ивээл тус мужийн уран гулгагчдын холбооны хамгийн бяцхан гишүүн юм байна.
Сэтгэгдэл (1)