Украины ерөнхий сайд асан Юлия Тимощенког улсын эрх ашигт харшилсан гэрээ байгуулсан хэмээн шүүхээс ял оноосон. Түүний бие тааруу, хоригдож байгаа шоронгийн нөхцөл нь муу хэмээн өмгөөлөгч нь байнга гомдоллодог. Тиймээс Ю.Тимошинкогийн хоригдож байгаа өрөөний зургийг нийтэд дэлгэхийг Качановскийн шоронгийн удирдлагууд нь зөвшөөрчээ. Шоронгийн 37 мкв талбайг түүнд зориулан тохижуулсан бөгөөд паркетан шалтай, жирийн иргэдийн хэрэгцээний зүйлс бүгд байгаа аж.







