Нийслэлийн Засаг даргын “Авто замын ашиглалтыг сайжруулах тухай” 302 дугаар захирамж гарч “Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл хүнд даацын автомашиныг хөдөлгөөнд оруулахыг хоригложээ.

Нийслэлийн Засаг даргын “Авто замын ашиглалтыг сайжруулах тухай” 302 дугаар захирамж гарч “Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл хүнд даацын автомашиныг хөдөлгөөнд оруулахыг хоригложээ. Энэ захирамж нь газрын хөрсний хөлдөлт, гэсэлттэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, намар мөн газрын хөрсний хөлдөлт, хаврын гэсэлтийн үед ачааны автомашиныг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах юм байна. Энэ ажил нь ирэх аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд бас явагдах аж. Тодруулбал, хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тонн, гурван тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 24 тонноос илүү байвал хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.
Б.Чимэг