Өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарыг Ерөнхийлөгч Ё.Гаук , гэргий Д.Шадт нар “Бэллвью” өргөөнөө албан ёсоор угтаж авлаа.

Мөн тэрээр Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаад баяр хүргэж, амжилт хүсээд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр гарах аливаа санал санаачилгыг дэмжин ажиллах болно гэлээ.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ё.Гаукт Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, анхны төрийн зочноороо Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Монголд нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг бий болгох , төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн таатай нөхцлийг хангаж хамтран ажиллах талаар болон Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хоёр орны харилцаа, бүс нутгийн байдлын талаар санал солилцлоо.