
Уг гомдлыг ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хэлэлцэхээр болжээ. Түүнд 2010 онд Чингэлтэй дүүргийн шүүхэээс цаазын ял оноосон юм. Гэвч тэрээр давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд хандсанаар түүний хэргийг өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дахин цаазын ял оноож, Нийслэлийн шүүхээс ялыг хэвээр баталсан юм.
Н.Мөнх-Оргилыг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэмээсэн юм.
Б.Чимэг