зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Сарантуяа: Өмгөөлөгчид шүүх хурлыг орхин гарсан нь өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл

2012-3-30
0
ЖИРГЭХ
Цагдаагийн экс дарга Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарын хэрэгтэй холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийлээ. Хуралд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, Нийслэлийн шүүхийн Тамгын газрын хэлтсийн ажилтан Д.Отгонбаатар нар оролцов.
    Цагдаагийн экс дарга Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарын хэрэгтэй холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийлээ. Хуралд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, Нийслэлийн шүүхийн Тамгын газрын хэлтсийн ажилтан Д.Отгонбаатар нар оролцов. Энэ үеэр Ерөнхий шүүгч Б.Сарантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байхад хурлыг түтгэлзүүлэх ёстой гэсэн. Гэтэл хэргийг түтгэлзүүлэхгүй байгаа талаар тайлбарлахгүй юу?


-Энэ хэргийн хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх үе шатанд ЭБШХ-ийн 229 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байсан тул шүүгч захирамж гаргаж шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх бүрэлдэхүүн томилогдсон.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны энэ үе шатнаас эхлэн тухайн эрүүгийн хэргийн талаар гаргах процесс ажиллагааны шийдвэрүүд нь шүүх хуралдааны явцад хамтын зарчмаар буюу 3 шүүгч бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэгдсэн байх учиртай.
Өөрөөр хэлбэл нэгэнт товлогдсон шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаж, яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний зарчмаар хэргийг тал бүрээс нь хэлэлцсэний эцэст мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн бусад үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүх бүрэлдэхүүнээс тогтоол гарах боломжтой юм.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь шүүхээс хэргийн бодит үнэнийг тогтоож, гэм буруутай этгээдэд зохих ялыг шударгаар оногдуулах, нөгөө талаас гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад чиглэдэг. Энд шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим үйлчилнэ.
Гэтэл нэр бүхий цагдаагийн албан хаагч нарт холбогдох хэрэгт ажилласан өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж, хэргийн бодит үнэнийг тогтооход шүүхэд туслахын оронд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх явдалд янз бүрийн хэлбэрээр саад учруулж, шүүгдэгч нарын болон олон нийтийн эрх ашгийг хохироож байна.

-Өмгөөлөгчид шүүхээс татгалзсаныг та юу гэж бодож байна?


-Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар шүүхэд шаардлага тавьж, улмаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Мэргэжпийн өмгөөлөгч хүн ямарч тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалан, хуулийн хүрээнд ажиллах нь өмгөөлөх үйл ажиллагаанд баримтлах нэн тэргүүний зарчим юм. Гэтэл нэр бүхий шүүгдэгч Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нар өмгөөлөгчөөсөө татгалзаагүй байхад өмгөөлөгч нар нь “мэдлэг, чадвар хүрэхгүй байна” гэх шалтгаанаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн нь тэдний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй мэргэжлийн нэр хүндийг унагасан хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.

-Шүүх хурлыг нээлттэй явуулах боломжтой гэсэн?


-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан байдаг. Цагдаагийн экс дарга Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэрэгт төрийн нууцад хамаарах мэдээ баримт авагдсан ба тэрхүү мэдээ баримт шүүх хуралдааны аль ч үе шатанд хэлэлцэгдэх боломжтой тул Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн хуульд заасны дагуу хэргийг хаалттай хянан хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа. Шүүх бүрэлдэхүүний хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан энэхүү шийдвэрийг хэргийн оролцогчид бүгд дагаж биөлүүпэх учиртай юм. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримтыг задруулах нь Төрийн нууцын тухай хуулиар хориглосон үйлдэл төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хуулиийн 87 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогддог тул энэхүү хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй юм.

-Цагдан хорих төвд товлогдсон шүүх хурлын үеэр гурван телевизийг оруулсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Та нар өчигдрөөс эхлээд энэ асуудлаар шүүх рүү хангалттай дайрлаа. Шүүх ил тод нээлттэй болох тал дээр сэтгүүлчидтэй бид  хамтарч ажиллаж байгаа.  Энэ сарын 28-ны өдөр 461-р анги товлогдсон шүүх хуралд аль болох сэтгүүлчдийг оруулах талаар ШШГЕГ-т удаа дараа хүсэлт тавьсан. Та бүхэн мэдэж байгаа. 461-р анги нь онцгой бүс. Гэхдээ шүүх хуралдааныг сурвалжлахаар  албан бичгээр хандсан гурван телевизийг оруулахаар шүүх шийдвэрлэсэн.  Энэ нь ялгаварласан хэрэг биш. Та нар шүүх хуралд орох хүсэлтээ тавьж болно шүү дээ.

-Онцгой бүс рүү нэвтэрсэн гурван телевиз хэзээ албан бичгээ шүүхэд өгсөн юм бэ, тэр албан бичиг нь байна уу. Үзүүлээч?

-Хариулах үүрэг хүлээхгүй би. Энэ тухай асуудлаар хангалттай мэдээлэл хийсэн. Та нар анхаарах хэрэгтэй. Хориотой бүсэд яаж нэвтэрч болдог тухай судлах хэрэгтэй.

-Дотогш нэвтэрсэн сэтгүүлчид албан бичиг шүүхэд өгөөгүй гэдэг юм билээ.  Дээд газраас нэр өгчихсөн байсан гэж хэлж байна шүү дээ?

-Би энэ асуултад хариулахгүй. Тэгвэл хурлаа дуусгалаа.


Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (78.34.80.44)
    Shuuh shudraga bna, hurandaanuudiig shiitgeesei
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (78.34.80.44)
    Shuugch mash zuv yarij bn. Shuuh buruutniig zaaval shiitgeesei
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • Б,Х (121.162.66.101)
    Өмгөөлөгчид гэж их мөнгө авахаас өөр ид шидгүй амьтад. Хурал хаяж сүржигнэн хэрэгтнүүддээ долигонож байгаа царай нь тэр...
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.47.5)
    үндсэн хуулийн цэц нь хариугаа л өгчихгүй асуудлыг шоу шиг юм болгоод байх юм даа
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.45.42)
    Энэ шулмасын авгай хороо наруулаж авилгаа авч бгаа бхдаа
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • zochin (182.160.16.178)
    Odoo l umguulugch naryn tar ni tanigdaj baina. Mergejliin asar undur medleg, chadvar shaardagdah ajil gedgiig oilgoh heregtei shuu umguulugch naraa!!!!!!!!!!!!!
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Мөрөн (182.160.16.44)
    Энэ авгай чинь ухээгуй юм уу
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.115.200)
    том мөнгө хараад хөөрсөн байна л даа
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • omgoologch bish (202.55.191.57)
    medleg hurehgui yum bol yah gej anhnaasaa ene heregiig absan yum tolgoigoo medej baimaar yum naan chinhun aminii hereg yarigdaj b.a 5 hunii shuu ene bol hoshin sog bish omgoolog geed bgaa garuudaa
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.164)
    zov.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    6 цаг 45 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    10 цаг 14 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    10 цаг 20 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    11 цаг 20 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    11 цаг 32 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    12 цаг 45 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    13 цаг 12 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    13 цаг 34 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    13 цаг 41 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    14 цаг 8 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    14 цаг 11 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    14 цаг 34 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    15 цаг 11 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    15 цаг 39 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    15 цаг 54 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    15 цаг 56 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    16 цаг 14 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    16 цаг 28 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    16 цаг 42 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    16 цаг 45 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК