“Эх дэлхийн цаг-2012”-т нэгдэцгээе

Монголчууд “Эх дэлхийн цаг”-т нэгдсэнээр гурав дахь жилтэйгээ золгож байна. 2012 оны “Эх дэлхийн цаг”-ийн гол онцлог нь дэлхийн бүх дэмжигчиддээ ганц цаг гэрэл унтраагаад зогсох бус, байгаль орчныг хамгаалахын төлөөх үйлсээ үргэлжлүүлсээр байхын зэрэгцээ хүмүүс бие биенээ уриалж байгаад оршино. Энэ утгаараа 2012 онд “Таны амлалт бол миний ирээдүй” уриалгын дор дэлхий дахинд өрнөөд байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд “Лаатай үдэш” Сүхбаатарын талбайд энэ сарын 31-нд 19.30 цагаас эхлэн 21.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Мөн үеэр урлагийн тоглолт, шоу үзүүлбэрүүд гэх мэт сонирхолтой арга хэмжээнүүд явагдана. Мөн “Эх дэлхийн цагт оюутнууд, сурагчид бид нэгдэж байна” сэдэвт хорин нэг хоногийн аяныг нийт гучин их дээд сургууль, тавин ерөнхий бололвсролын сургууль дээр зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар М-СИ-ЭС Кока Кола компани гуравдахь жилдээ санхүүжүүлж байна. Мөн Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж аяныг гардан зохион байгуулах ажээ.