Өнөөдөр Лондонгийн олимпод оролцох чөлөөт бөхийн эрх олгох буюу Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо эхэллээ.

Өнөөдөр Лондонгийн олимпод оролцох чөлөөт бөхийн эрх олгох буюу Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо эхэллээ. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 15 цагт эхэлсэн бөгөөд 21 орны тамирчид хүч үзэж байгаа юм. Өнөөдөр 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын барилдаан болох бөгөөд эдгээр жинд барилдах Монголын тамирчдыг танилцуулъя. 55 кг-ын жинд Д.Цогтбаатар, 60 кг-ын жинд Г.Мандахнаран, 66 кг-ын жинд Б.Батзориг, 74 кг-ын жинд Д.Гомбодорж, 84 кг-ын жинд О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар барилдах юм. Харин манай эмэгтэй тамирчдын хувьд Ням гаригт дэвжээнээ гарна. 48 кг-ын жинд Ц.Энхжаргал, 55 кг-ын жинд Э.Сумъяа, 72 кг-ын жинд Б.Одончимэг нар барилдана. Тамирчиддаа амжилт хүсье.