Өмнөговь аймгийн Ханбогд сумын бэлчээрийн менежментийн асуудлыг
цогцоор нь шийдэхийн тулд хуучны худгийг сэргээн засварлажээ. Нутгийн 14
малчдын бүлгийн хурлаар хэлэлцэж засварлах шаардлагатай гүн өрмийн
болон гар худгийн жагсаалт гаргасан байна. Гараар ухсан худаг нь
хангалттай гүнд тулгадаггүй байсныг техник ашиглан сайжруулж, дотор нь
бетон цагираг байрлуулжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын бэлчээрийн менежментийн асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд хуучны худгийг сэргээн засварлажээ. Нутгийн 14 малчдын бүлгийн хурлаар хэлэлцэж засварлах шаардлагатай гүн өрмийн болон гар худгийн жагсаалт гаргасан байна. Гараар ухсан худаг нь хангалттай гүнд тулгадаггүй байсныг техник ашиглан сайжруулж, дотор нь бетон цагираг байрлуулжээ. Уг цагирагны нэг метр тутамд 1.2 тонн ус хуримтлах багтаамжтай аж. Ингэснээр говь нутагт усны нөөц хуримтлагдахад илүү ач холбогдолтой болжээ. Энэ мэтээр тус сумын “Алтан нутаг” ТББ-тай Оюутолгой компани хамтарч 20 гар худгийг сэргээн засаад байгаа гэнэ. Эдгээрээс 10 нь бүрэн эвдэрч, ашиглах боломжгүй болсон байжээ. Тиймээс хажууханд нь шинээр худаг ухан гаргасан байна, уг ажлыг цаашид ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.