
Ван Гог 20 настайдаа буюу 1873 онд Хэкфорд гудамжинд орших гурван давхар энэ байшинд амьдрахаар ирж байсан аж. Ван Гог уг байшингийн эзний охин Урсула Лойерт дурлаж байсан гэдэг. Урсула түүнийг тоогоогүйгээс сэтгэлээр унаж уран зураг сонирхох болсон байна.
“Би энд амьдралаа өнгөрөөсөн. Би үнэхээр сайхан гэртэй...” хэмээн Ван Гог амьдарч байсан гэрийнхээ тухай дүү Диодоо бичсэн захидалдаа дурдаж байжээ. Түүний амьдарч байсан байшинг дуудлага худалдаанд 400 мянган паундаас эхэлж дуудсан нь 565 мянгад хүрсэн байна. Энэ нь ойролцоогоор 900 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр нэг тэрбум 215 сая төгрөг юм.
Д.Идэр



