зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өндөрлөгүүд шүүхэд дуудагдаж, хоёр сартай охиноо шидэж хөнөөсөн долоо хоног

2012-3-31
0
ЖИРГЭХ
    Энэ долоо хоног хачин сонирхолтой үйл явдлаар дүүрэн долоо хоног байлаа. Хамгийн хачирхалтай нь олны анхаарлыг дөрвөн жилийн турш татаад буй “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс дарга нарын шүүх хурал байв. Уг шүүх хуралд түүхэндээ гарч байгаагүй хэд хэдэн тохиолдол гарлаа. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон шүүх хуралд 2008 онд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй
    Энэ долоо хоног хачин сонирхолтой үйл явдлаар дүүрэн долоо хоног байлаа. Хамгийн хачирхалтай нь олны анхаарлыг дөрвөн жилийн турш татаад буй “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс дарга нарын шүүх хурал байв. Уг шүүх хуралд түүхэндээ гарч байгаагүй хэд хэдэн тохиолдол гарлаа. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон шүүх хуралд 2008 онд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нар гэрчээр хүрэлцэн ирсэн явдал байв. Энэ нь монголын түүхэнд тохиолдож буюу хамгийн анхны тохиолдол болоод байна. Их хэлмэгдүүлэлтийн үед ч Төрийн гурван өндөрлөгт байсан эрхмүүд шүүхэд дуудагдсан тохиолдол байдаггүй байна. Тэгэхээр төрийн өндөрлөгүүд нь олноороо, бөөнөөрөө шүүхэд гэрчээр дуудагдсан нь энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал байв.

    Мөн шүүгдэгч нар өмгөөлөгчөөсөө татгалзах, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тохиолдол шүүхийн танхимд олонтаа гардаг ч өмгөөлөгч нь шүүгдэгчдээсээ татгалзсан тохиолдол анхных нь байлаа. Харин өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзсанаа “Бид шүүх бүрэлдэхүүнд удаа дараалан хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн огт хүлээж авдаггүй. Энэ нь өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар өмгөөлөл үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхгүй байна. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгчдэд туслалцаа үзүүлэхээс татгалзлаа” хэмээн тайлбарласан юм. Үүнээс болж, шүүхийн байгууллага, өмгөөлөгчдийн байгууллага хоёрын дунд багагүй хагарал үүсч, тэдний хэрүүлийг хэвлэлийн цаг алдалгүй мэдээлэв.

   Түүнчлэн өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзан, хурлыг орхих үед шүүх бүрэлдэхүүний зүгээс өмгөөлөгчдийг хүчээр хуралд орохыг шаардан, 30 гаруй минут цагдан хорьсон нь ч мөн анхны тохиолдол.

    Цагдаагийн экс дарга нарын шүүх хурлыг тойрсон хачирхалтай үйл явдалд ингээд дууссангүй. Хурлыг сурвалжлахаар ирсэн хэвлэлийнхнийг шүүхийн байгууллага цензурласан нь уг хэргийг улс төрийн зорилгоор явуулж байгааг илтгэх шиг болов. Учир нь бүх телевиз, сонин, сайтаас сэтгүүлчид ирсэн байхад зөвхөн Eagle, C1, МҮОНТ-ийг цохон оруулав.

   Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн шүүхээс хэвлэлийн бага хурал хийх үеэр Ерөнхий шүүгч Б.Сарантуяагаас “Яагаад зөвхөн гуравхан телевизийг оруулж байгаа юм бэ гэхэд, Би энэ асуултад хариулахгүй. Тэгвэл хурлаа дуусгалаа” хэмээн хурлаа дуусгасан нь энэ долоо хоногийн хамгийн “Funny” хариулт байсан юм. Харин гэрчээр дуудагдсан С.Баяр гишүүн “Хэвлэлийнхнийг цензурлаж, гурван телевиз оруулсан явдлыг гайхаж байна. Долдугаар сарын 1-ний хэрэг олны нүдэн дээр болсон. Тиймээс дараагийн хурлыг нээлттэй явуулж, хэвлэлийнхнийг цензурлахгүй бүгдийг оролцуулахыг хүсч байна” гэв.

    Энэ долоо хоногт зөвхөн цагдаагийн экс дарга нарын хурал олны анхаарлын төвд байсангүй. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Гүндалай нар Улсын ерөнхий прокурорын газарт очиж, өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газарт өгсөн баримт, материалаа хүргүүлсэн явдал байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Стратегийн орд газрын жагсаалтыг Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа тогтоол гаргаж баталсан. Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтад тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай  дурдсан. Гэтэл Тавантолгой гацчихлаа, Тавантолгойгоос ашиг хүртэнэ гэсэн ард түмний хүлээлт  талаар болох гээд байна. Гэтэл сайд нар нь энэ компанийн барьсан байранд орчихсон байна. Энэ асуудлыг шалгаж тогтоолгохоор АТГ-т хандсан. Аливаа асуудал цаг хугацаа өнгөрөхөд замхардаг жишээ олон. Тиймээс прокурорын байгууллага давхар хяналт тавих ёстой гэдэг үүднээс хандаж байгаа юм” гэв. Түүнтэй хамт ирсэн УИХ-ын гишүүн Гүндалай  “Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна. Тавантолгойн стратегийн орд газар юм бол ард түүнээс хувь эзэмших ёстой. Стратегийн орд газарт хамаарагдаж байгаа “Энержи ресурс” гэх олигархуудын бүлэглэлээс бүрдсэн компани орд газрыг маань авсан. Тэр бүлэглэлүүд орд  газрыг дамлаад зарж байгаа. Жилийн өмнө 700 сая ам.долларын хөрөнгө босгож байгаа  гэж ярих ч үнэндээ бидний  Тавантолгой, Ухаа худгийнхаа  орд газрын  20 хувийг  зараад мөнгө олж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хонгконгийн бирж дээр хужаа нар нь эзэн нь болоод сууж байгаа. Хөрөнгө босгоод мөнгө нь олигархуудын гарт очиж байгаа. Хөрөнгө босгоод ард түмний гарт очиж байгаа. Бусдад хууль бусаар зарсан энэ стратегийн орд газрыг буцааж авах ёстой гэдэг үүднээс  АТГ, УЕПГ-т хандаж байна. Энэ булхайг нь ярихаар асуудлыг өөр тийш нь хандуулаад нууц гэрээ байгуулсан гэх мэт зүйл яриад байдаг. Асуудлыг шалгаж, энэ олигархуудаас мөнгөө авмаар байна, бусдад зарсан  газраа буцаан авч, ард түмэнд өгмөөр байна”  хэмээн ярьсан юм.

    Ийнхүү улстөрийн ертөнцөөр ийм сонинтой байхад гэмт хэргийн гаралтад хүний санаанд оромгүй хэрэг гарав. Энэ нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр нөхөр хоорондоо маргалдсаны улмаас нөхөр болох 26 настай Н хоёр сартай хүүхдээ шидэж амь насыг нь хохироосон явдал байлаа.

Б.Чимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    8 цаг 28 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    11 цаг 57 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    12 цаг 4 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    13 цаг 4 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    13 цаг 15 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    14 цаг 28 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    14 цаг 55 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    15 цаг 17 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    15 цаг 24 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    15 цаг 51 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    15 цаг 55 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    16 цаг 17 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    16 цаг 54 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    17 цаг 22 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    17 цаг 37 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    17 цаг 39 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    17 цаг 57 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    18 цаг 11 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    18 цаг 25 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    18 цаг 28 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК