Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна. Баруун зүгийн нутаг болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.Баруун болон төвийн нутгийн зарим газраар,говийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс хойш эргэж,бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс сав газраар 3-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.