Энэ сарын 21-22-нд шилжих шөнө СБД-ийн 16-р хорооны Бэлхийн 12-р гудамжинд 50-65 орчим насны эрэгтэй хүний гадны нөлөөтэй нас барсан цогцос олджээ.

Энэ сарын 21-22-нд шилжих шөнө СБД-ийн 16-р хорооны Бэлхийн 12-р гудамжинд 50-65 орчим насны эрэгтэй хүний гадны нөлөөтэй нас барсан цогцос олджээ. Одоогоор уг цогцсыг хэн болохыг тогтоогоогүй байгаа тул таньж мэдэх хүмүүс холбоо барихыг СБД-ийн цагдаагийн хэлтсээс анхааруулж байна. Уг хүн дээгүүрээ хар өнгийн хагас богино босоо захтай даавуун куртка, дотуураа шаргал өнгийн ноосон цамц мөн цагаан өнгийн жижиг дөрвөлжин хээтэй даавуун срочкин цамцтай, доогуураа саарал өнгийн бэлтгэлийн өмд, дотуураа хар хөх өнгийн даавуун өмд, цагаан шаргал өнгийн оймстой/гуталгүй/ байжээ. Мөн 172 см өндөр, толгойн оройд зургаан см хажуу хэсэгтэй буурал орсон, дээд доод эрүүнд хиймэл шүдтэй байсан аж.
Б.Чимэг