зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн хямрал Монголын ардчиллыг гутаах уу?

2012-4-01
0
ЖИРГЭХ
В.Путин шүхэр дэлгэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн өдрүүдэд тэрбээр Оросыг Оросоор нь авч үлдэх үндсэн үзэл баримтлалаа шүхэр болгон дэлгэж орхив.
    В.Путин шүхэр дэлгэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн өдрүүдэд тэрбээр Оросыг Оросоор нь авч үлдэх үндсэн үзэл баримтлалаа шүхэр болгон дэлгэж орхив. Мэдээж энэ нь хойд хөршийн эх орончдын цөсийг хөөргөж амжлаа. Оросын сонгуулийг хямраан, ах нарыг бие бие рүүгээ буу онилоход хүргэж, эл том гүрнийг тал талаас нь барьж идэхээр анасан арслан баруудад В.Путины барьсан том цохилт гэж хэлж болно. Энэ шазууртай эрийг үгээр гутааж, үнэнээр ч бас гутааж, бүр үзэн ядаж болно. Гэвч дэлхийн тэнцвэрийг барих оролдлогоо Оросыг Оросоор нь авч үлдэх гол бодлогоор хэрэгжүүлж буйг нь буруутгах аргагүй. Харин өнөөдөр Монгол Монголоороо үлдэх үү гэсэн энгийн атлаа асар үнэ цэнэтэй асуултын өмнө бид тулж ирээд байна.

                           Сонгуулийн хямралд хүргэх бодит шалтгаан юу вэ?

    Сонгуулийн хуулийн шинэчлэл Хамтарсан Засгийн газрын чухал зорилтуудын нэг байсан. Ямартай ч шинэчлэв. Хугацаанд нь багтаан шинэ хуулиа батлав. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тунхаглаж, Ч.Сайханбилэг, Ш.Сүхбаатар нарын хоёр талын төлөөлөл оролцсон залуус цэнхэр дэлгэцээр бахархал дүүрэн ярилцлага өгч суусныг санаж байна. Хуулиа шинэчилж чадсан нь сайн хэрэг. Аливаа томоохон алхам алдаа, онооны аль алийг дагуулдаг. Золиг ч бий, зод ч бий гэгчээр хууль хэрэгжүүлэх явцад, цаашдаа ч засч залруулсаар байх нь зүй. Яг л ийм нэгэн засвар нэн яаралтай шаардлагатай болчихоод байна.

                “Зодолддог” хуулиуд

     Хамгийн наад захын шалтгааныг дурдахад УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хоёр хууль 31 заалтаар зөрж байгаа гэсэн баримт юм. Төрийн албан хаагчид намын харьяалалгүй болохоос өмнө Орон нутгийн сонгуулийн тухай хууль гарсныг бүгд мэднэ. Тиймээс УИХ-ын хийгээд Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулбал хоёр өөр тойрог, хэсгийн хороо байгуулахаас аргагүй. Хамгийн инээдтэй нь тойрог, хэсгийн хороод шинэ хуульд тусгаснаар өглөөний долоон цагаас хаалгаа нээж, оройн 20 цагт санал хураалтаа зогсоох учиртай. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тойрог, хэсгийн хороод хуульд зааснаар 22 цагт үүдээ барих ёстой. Энэ мэтийн цаг хугацааны зөрөөнөөс гадна сонгууль явуулах өдөр нь хүртэл хоёр хуульд өөрөөр заагдсан байгаа. УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн амралтын өдөр явуулахаар шинэ хуульд тусгасан бол Орон нутгийн сонгуулийг ажлын өдөр амжуулахаар заасан. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хууль өнөөдрийн байдлаар ийнхүү хэл хазгай, ёс хэлтгий гэж хэлэхэд ч багадмаар олон зүйл заалтаар хоорондоо зөрчилдөж нэг талаар “зодолдож” байгаа нь сонгуулийн хямрал хаяанд ирснийг илтгэнэ.

                  Буруу энгэртэй, зөрүү товчтой дээлээ хэрхэн бүслэх вэ?

    Төрөө сонгохын тулд ард түмэн сонгуульд саналаа өгдөг. Төрт ёсыг дээдэлж, хууль цаазын дор амьдардаг монгол хүн Улсын их баяр наадам, Цагаан сар болон сонгуульд санал өгөх өдрийг онцлон сонгож, юу байгаагаараа гоёдог. Өмсөх дээл, өшиглөх гутлаа ч бодолцдог. Ард түмний хувьд сонгууль бол төр барих эрхээ эдэлж буй хамгийн том баяр. Гэтэл өгсөн санал нь УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн 31 заалтын зөрүү, зөрчлөөс шалтгаалан тоостой шалан дээр толбо болж, Монголын ардчиллын түүхэнд сүүдэр болж үлдвэл юу болох нь тодорхой. Ийм тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай шинэхэн хууль нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсны үлгэрээр орох юм. Хоёр сонгуулийг нэг өдөр явуулах талаар олон хүн ярьж, бичиж байна. Гэвч бодит амьдрал дээр сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ гэдэг нь хариултгүй асуулт болон торойсоор удлаа.

1.9 сая сонгогч, 38 мянган нэр дэвшигч . . .

    Нийслэл, дүүрэг, аймаг, сумдын ИТХ-д нэр дэвшигчид, УИХ-ын сонгуульд тоосоо өргөгчдийн тоо өнөөгийн байдлаар 38 мянгад хүрч болзошгүйг улс төр судлаачид тооцон гаргажээ. Нэг сонгогч саналаа өгөхийн тулд унших ёстой нэр дэвшигчдийн жагсаалт даруй гурван хуудаснаас олон болж таараад байна.   Өнөө жил насанд хүрсэн 1,9 сая хүн саналаа өгнө. Нэг хүн, нэг минутанд гурван хуудас материал болон жагсаалттай танилцаж, “тест бөглөх” буюу саналаа дугуйлж амжих уу? Амжлаа ч гэсэн цаг хугацааны хувьд өдөртөө багтах уу? Эрхэм сонгогч таныг хэдэн янзаар “ангилсан” улс төрийн нам, нэр дэвшигчдийн жагсаалт эрээлжлэн угтаж, ард нь нийслэл, дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшсэн хэдэн арван хүний нэр овог бүхий “уншлагын хуудсууд” хүлээж байгаа гэвэл бүү гайхаарай. “Шалгалт өгөх” гэж олон хүн хөлсөө шудрах вии. Яг ийм тохиолдолд сонгууль “болохгүй” гэвэл яах уу?

Онигоо ингэж эхэлдэг

    Онигоо одоо л эхэлж байна. Оготны хамраас ч цус гаргалгүй Ардчилсан хувьсгал хийж чадсан монголчууд сонгуулиа явуулж чадахаа больсон тухай дэлхийн нэр хүнд бүхий агентлагууд мэдээлэл цацаж эхлэхэд юу болох бол? Хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж, өнөөгийн байдлаар олон улсын тавцанд тавдугаарт бичигдэж буй Монгол Улс эдийн засгийн алуурчдын үдийн зууш болоход ойрхон ирснийг дэлхий нийт харах болно. Дээр дурдсан шалтгаануудыг сонгогчид давлаа гэж бодъё. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хоёр хуулийн хооронд “яс хаяж” байгаа 31 заалтыг нууж хаацайлаад, гөрдөж мөлийлгөөд ч болсон сонгуулиа явуулчихъя, яадаг юм. Тэгээд эцэст нь сонгогчдын өгсөн саналыг хэрхэн тоолох вэ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд саналыг цахим байдлаар тоолох тухай заасан байгаа. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хуульд саналыг гараар тоолно гээд ганган гэгч нь биччихсэн дурайж байна билээ.

Цахим иргэний үнэмлэхээ авч амжих уу?

 Гай болоход лай гэгчээр цахим иргэний үнэмлэх өнөөг хүртэл сураггүй. Араас нь сураг ажиг тавиатахсан чинь “Бодь групп” цахим иргэний үнэмлэх хэвлүүлэх ажлыг тендергүй авчихаад, түүнийгээ Финляндын нэгэн компанид ацаглаж орхисон чимээ чих дэлсэв. Дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн Монголыг зорин нисэх цахим үнэмлэхнүүдийн сүүлчийн   400 мянга нь зургадугаар сарын 11-нд “бараагаа харуулна” гэвэл та итгэх үү? Сонгууль болоход арав гаруйхан хоног дутуу байхад Улаанбаатарт “газардсан” 400 мянган цахим үнэмлэхийг эздэд нь хүргэх гэсээр байтал төөрч будилсаар 100 гаруй мянга нь үлдээд, сонгуультай залгахыг үгүйсгэх аргагүй. Цахим үнэмлэхгүйгээс болоод саналаа өгч,төр барих эрхээ эдэлж чадсангүй хэмээн иргэд хэдэн арван мянгаараа гомдоллоод, жагсаад эхэлбэл юу болох бол?

                                         Онигоо ингэж үргэлжилдэг

    Сонгуулиа явуулж чадахгүй байгаа улс орныг ардчилсан улс гэх үү, ардчиллыг “завхруулсан” улс гэж ойлгох уу? Эсвэл коммунист гэх юм уу? Хамгийн ойлгомжтой байгаа зүйл гэвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан нь сайн хэрэг. Ийм идэвх чармайлт гаргасан залууст баярлалаа. Гэхдээ ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж үг бий.
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулиудад гарч буй зөрчил, нөхцөл байдлын боломжгүй учир шалтгааныг мэргэжлийн “зүрх сэтгэлээр” эргэн харж, засаж залруулах шаардлага нэн даруй тулгарч байгааг хаа хаанаа ухаарах цаг болжээ. МАН гуйж, АН хадуурч давхисаар энэ хэвээрээ санал хураах өдөртэй золговол сонгуулийн хямрал нүүрлэж, тэр нь төрийн хямралаар үргэлжилнэ. Энэ бол хүсээд байх юм биш. Улс төриййн тоглолт, сөрөг хүчний оноо хожих гэсэн далд тоглоом бүр ч биш.

Нэр дэвшиж нэмнээгээ шатаах нь зөв үү?

    Тоглох юмаараа тоглож, дуулах дуугаа л дуулъя. Парламентын хуулийг гацааж, бойкотлон, хаалга шидэн хурал хаяж болно. Сонгуулийн хуулиар тоглоно гэдэг дэндүү хатуу сонголт бус уу? Энэ үг МАН, АН-ын аль алинд хамаатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бүр ч их хамаатай. Монголын ардчилсан сонгуулийг хямрааж, тусгаар улсын төрт ёсыг ард түмнийх нь хөлд үрээх гэж хүсэн хүлээж буй эдийн засгийн алуурчдын өмнө ядаж сонгуультай холбоотой хууль номоо хэлэлцэж батлахдаа шударга, нэгдмэл байцгаая л даа. Нэгэнт хуулийн талаасаа хүчингүй болох нь тодорхой байгаа сонгуульд нэр дэвшиж, нэмнээгээ шатаагаад, мөнгө цацаж мөрөөдлөө шатаагаад яах юм, тийм үү?
Р.Эмүжин
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (27.123.214.100)
    Их зөв нэгийг бодуулсан нийтлэл байна. Хүн бүр бодолцож үзмээр. Хувьсгал хийж цоо шинээр эхлэх цаг ирсэнийг гэчлээд байгаа хуулиуд даа.
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    8 цаг 7 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    11 цаг 36 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    11 цаг 42 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    12 цаг 42 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    12 цаг 54 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    14 цаг 7 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    14 цаг 34 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    14 цаг 55 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    15 цаг 3 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    15 цаг 30 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    15 цаг 33 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    15 цаг 56 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    16 цаг 33 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    17 цаг 1 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    17 цаг 16 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    17 цаг 18 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    17 цаг 36 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    17 цаг 50 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    18 цаг 4 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    18 цаг 7 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК