

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дээд ахмад С.Сүхбаатар “Гамшгаас хамгаалах төлөвлөлт” сэдвээр танхимын сургалт, ахлах дэслэгч С.Лхагвасүрэн “Гамшиг, аюулгүй байдлын үед ажиллах” төлөвлөгөө гарган нийт албан хаагчдад уншиж танилцуулсан ба төлөвлөгөөний дагуу дадлага сургуулилтыг явуулсан. Мөн СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн улсын ахлах байцаагч, хошууч Цогтгэрэл “Байгууллагын гамшиг, галын аюулгүй байдал” сэдвээр хичээл сургалтыг зохион байгуулж төлөвлөгөөний дагуу гал түймрийн үед ажиллах дадлага сургалтыг амжилттай явуулсан юм. Түүнчлэн ТГГ-ын дэд дарга, хурандаа П.Хосбаяр дадлага сургалтын явцтай танилцаж заавар зөвөлгөө өгөв.
Б.Чимэг