зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Жавхлан сонгуульд нэр дэвшихээ зарлаж, МАН-ын гишүүд хүчтэй хардлагад өртсөн долоо хоног

2012-4-01
0
ЖИРГЭХ
  Өнгөрч буй долоо хоног хаврын дунд сарын хуйсагнасан өдрүүдээр үргэлжиллээ. Улс төр, урлаг соёл, спортын салбарт ч сайн, муу мэдээ хосолсон үйл явдлаар дүүрэн байв. Сонгууль дөхөж буй гэдгийг харуулж өрсөлдөгч намууд бие бие рүүгээ “чулуу” шидсээр байгаа бол Лондон хотод болхох зуны олимпод оролцох эрхээ авахаар Монголын тамирчид хүчээ үзлээ. Дэлхийн Театрын баярын өдөр болсон “Гэгээн муза” наадмын шагналыг ганцхан жүжиг хамсан бол Инээдмийн баярыг тохиолдуулан хошин урлагийн дөрвөн продакшн анх удаа нэгдсэн тоглолт хийж байна.
Долоо хоногийн тойм
   Өнгөрч буй долоо хоног хаврын дунд сарын хуйсагнасан өдрүүдээр үргэлжиллээ. Улс төр, урлаг соёл, спортын салбарт ч сайн, муу мэдээ хосолсон үйл явдлаар дүүрэн байв. Сонгууль дөхөж буй гэдгийг харуулж өрсөлдөгч намууд бие бие рүүгээ “чулуу” шидсээр байгаа бол Лондон хотод болох зуны олимпод оролцох эрхээ авахаар Монголын тамирчид хүчээ үзлээ. Дэлхийн Театрын баярын өдөр болсон “Гэгээн муза” наадмын шагналыг ганцхан жүжиг хамсан бол Инээдмийн баярыг тохиолдуулан хошин урлагийн дөрвөн продакшн анх удаа нэгдсэн тоглолт хийж байна.

Долоон хоногийн онцлох хүлээлтийн хариу:
   Засгийн газар 2008 оны сонгуулиар амласан нэг сая төгрөгөө дөрөвдүгээр сараас гурав хувааж өгөхөөр болсон нь олон жил, сарын хүлээлтийн хариу болов. Инфляци, барааны үнийг өсгөхгүйн тулд ингэж гурав хувааж олгохоор болсон гэж тайлбарлаж байна. Гэхдээ эхний ээлжинд 55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх юм. НХХ-ийн сайд Т.Ганди Цагаан сарын баяраас өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг бүтнээр нь өгнө гэж амлаж байсан ч үүнээсээ буцсаар дөрөв, тав, зургаадугаар сард тус бүр 330 мянган төгрөг өгөхөөр боллоо. Харин иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгөө өгөхийн тулд Засгийн газар Монгол банкнаас 60 тэрбум төгрөг зээлж, “их өглөг”-өө өгч барахгүй болж байгаагаа харуулав. 


Долоо хоногийн онцлох дүгнэлт:
   Өнгөрч буй долоо хоногийн лхагва гарагт 7-р сарын нэгний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нартай холбоотой шүүх хурал болсон. Үүнтэй зэрэгцэн сонгуульд нэр дэвших гэж буй хэн бүхний анхаарлыг татсан хурал болсон нь Үндсэн хуулийн цэцийн хурал байлаа. Энэ хурлаар өнгөрсөн 12-р сард яаран баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтууд нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай хэлэлцэв. Сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдох боломж бий болгож байгаа нь Үндсэн хуулийн заалтуудыг тус зөрчсөн байна гэж дүгнэв.
  Энэ дүгнэлтийг УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэнэ. Хэрэв цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Цэц маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох юм.

Долоо хоногийн онцлох нэр дэвшигч:
   УИХ-д нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд байнга орж байдаг дуучин С.Жавхлан энэ долоо хоногт өөрийн амаар УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлав. Тэрбээр “Би өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүх сэтгүүлчид нэр дэвшихгүй гэж хэлж ирсэн. Гэхдээ худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг үлгэрээр та нарын өмнө би нэр дэвших нь үнэн болоод сууж байна” гэлээ. Одоогоор аль тойрог, аймагт нэр дэвшихээ сонгоогүй байгаа ч УИХ-д харийн хувцас өмсөөд сууж байгаа, харь оронд бүх юмаа зөөдөг гишүүдийг бүгдийг нь дээлтэй болгох нь нэр дэвшиж буйн гол зорилго гэсэн юм. С.Жавхланг УИХ-ын гишүүн болохыг “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр идэвхийлэн дэмжиж байна. Тэрбээр “Дуучин С.Жавхлангийн толгойг эргүүлээд алчихлаа, тэнэг болгож дууслаа, хайран хүүхэд гэж 2008 оноос хойш шуугиж ирсэн. Тэгээд саяхан надад “Би сонгуульд нэр дэвших болжээ, улс орныхоо төлөө залуу насандаа зүтгэхгүй бол болохгүй нь” гэж байсан.  Дуучин С.Жавхлан УИХ-д нэр дэвшихгүй гэж хэлж байснаасаа буцаж, гишүүдийг дээлтэй болгох мөрийн хөтөлбөр гаргаснаараа долооо хоногийн онцлох нэр дэвшигч байлаа.

Долоо хоногийн онцлох хардалт:
  МАН-ын гишүүд сайд нарыг хатгасан Х.Баттулга гишүүний ээлжит дайралт үргэлжилсэн энэ өдрүүдэд МАН-ынхан өөрсдөө дотроо багагүй зөрчилдөв.  Намын эсрэг үг дуугарлаа гэж Ёс зүйн хороондоо донгодуулсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва,  Ц.Даваасүрэн нар намдаа хариу  бичиг илгээв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хамгийн түрүүнд “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ МАН-ын Ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй” гэж мэдэгдсэн. Харин залгуулаад Ц.Даваасүрэн гишүүн “Намаа шинэчилнэ гэж худал хашгирч албан тушаалд хүрэхээрээ амаа үдүүлдэг нэгэн би биш билээ” гэсэн ширүүхэн хариу өгөв. МАХН-ын зохион байгуулж буй “Монгол Улсын хүний нөөцийн алтан сан”-г бүрдүүлэх ёслолын үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва,  Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарыг МАН-аас гарч, МАХН-д элсэх гэж байна хэмээн хардсан үг тарав. Бодитой гэдгийг нь олон хүн баталж байсан ч тэд өөрсдийн амаар “намаасаа урваагүй” гэдгээ хэлсэн юм.

Долоо хоногийн онцлох амжилт:
  Улаан хивсний ёслол бүхэлдээ замбараагүй, зохион байгуулалт муутай боллоо гэсэн шүүмжлэл дагуулсан “Гэгээн муза” наадамд драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн үндсэн гурван төрөлд нийт 11 шинэ жүжгийн 60 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. Үүнээс УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” жүжиг драмын жүжгийн төрөлд таван номинацид шилдгээр шалгарснаас гадна шилдгийн шилдэг гран-при шагналыг хүртлээ. 



Долоо хоногийн онцлох төрсөн өдөр:

  Германд айлчлал хийж байгаа ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн өдөр баасан гарагт тохиов. Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 30-ны өдөр төрсөн, 49 нас хүрч буй ч үүндээ тийм ч их ач холбогдол өгсөнгүй. Монголын хэвлэлүүд ч тэр, айлчлал хийж буй Герман улсын сэтгүүлчид ч тэр түүний төрсөн өдөр хэмээн цохон тэмдэглэсэнгүй. Энэ долоо хоногт германчууд түүний тухай бичихдээ Монголын уул уурхайг онцолж байсан бол Монголын хэвлэлүүд түүнийг  цагдаагийн экс дарга нарын шүүх хуралтай холбон бичиж байлаа.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (122.201.18.139)
    naad heden uih gishuud chin aimhaa baihgui yu, idej uusan yumnuud ni delgegdene gej aigaad gulug bolchihood bj bga. MAH ner devshuulehgui bol ted daraa ni ichehgui MAXH deer guigeed irne dee, ter ued harin sain guilguulah heregtei naad heden aimhai baagii nariig
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.206)
    javhlan songuuld DEELtei orohiig urialj baigaa bol . songuuld huvtsasgui, nutsgen oroltsohiig urialj baina. UCHIR n 1-d. mongol yaduursaniig delhiid haruulah. 2-d toriin tolgoi ruu tenuulegch hen ch bai ene delhiigees yahdaa nutsgen baidagiig sanuulah utgatai.
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • zochin (182.160.52.219)
    jabhlan ner debchehgy gej alban esoor medegdsen shyy deeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee№-₮:.._,е
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Sonirholtoi 7 honog unhruchee. odoo ch songuuli duhuhuur ulam l sonirholtoi vil ybdal ornoh baih daa
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    жавхлан ч тэнэгтэж өгч байна даа
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ерөнхийлөгчийн төрсөн өдөр байсныг мэдээгүй юм байна
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    8 цаг 7 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    11 цаг 36 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    11 цаг 42 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    12 цаг 42 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    12 цаг 54 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    14 цаг 7 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    14 цаг 34 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    14 цаг 55 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    15 цаг 3 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    15 цаг 30 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    15 цаг 33 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    15 цаг 56 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    16 цаг 33 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    17 цаг 1 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    17 цаг 16 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    17 цаг 18 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    17 цаг 36 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    17 цаг 50 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    18 цаг 4 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    18 цаг 7 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК