Богд Уулын “Хүрхрээ” аманд байрлах “Skyresort” цанын баазад 11.00 цагийн үед гал гарчээ. Галын улмаас тус баазад амрахаар очсон иргэдийг оруулаагүй аж.

Богд Уулын “Хүрхрээ” аманд байрлах “Skyresort” цанын баазад 11.00 цагийн үед гал гарчээ. Галын улмаас тус баазад амрахаар очсон иргэдийг оруулаагүй аж. Галын голомтод Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн аравдугаар ангийн алба хаагчид очиж ажиллан, галыг газар авахаас өмнө бүрэн унтраасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр
тус цанын баазын
цэвэрлэх байгууламжид гал гарч, шатсан аж. Гэхдээ галын нарийн шалтгааныг
тодруулахаар ажиллаж байгаа ажиллаж эхэлжээ. Уг цанын бааз нь иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний эрүүл мэндийг сайжруулах, нийтийн биеийн тамир болон цанын спортыг хөгжүүлэх зорилгоор Монгол оронд олон улсын стандартад бүрэн нийцсэн цанын бааз юм.
Б.Чимэг