ИЗНН-ын Үндэсний Хорооны хурал өчигдөр шөнийн 01 цаг хүртэл үргэлжилж олон чухал асуудлыг хэлэлцэн, ширүүн маргаан өрнүүлжээ.

ИЗНН-ын Үндэсний Хорооны хурал өчигдөр шөнийн 01 цаг хүртэл үргэлжилж олон чухал асуудлыг хэлэлцэн, ширүүн маргаан өрнүүлжээ. Тус намын дэд дарга болохоор дөрвөн хүн өрсөлдөж, хоёр шатны санал хураалт явуулснаар “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ИЗНН-ын дэд даргаар сонгогдсон байна. Мөн Улс төрийн зөвлөлийн 29 суудалд 61 хүн өрсөлдсөн байна. Энэ хурлын үр дүнд ИЗНН-ын удирдлага, УТЗ-ийн нийт гишүүдийн 30 хувьд нь эмэгтэйчүүд сонгогдсон нь онцлог байлаа. Цаашид ч 2016 оноос шийдвэр гаргах түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 50%-д хүргэх шийдвэр гаргасан байна.