Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.