
Хоёрдугаар шатанд тэнцсэн 159 залуу зохион байгуулагчдын зүгээс санал болгож буй 50 дууны жагсаалтнаас сугалан дуулна. Энэ шатанд Монголын рок поп урлагийн ертөнцөд домог болсон дуучдын дуулсан, ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн дуунуудыг оролцогчид дуулах юм. Харин дуугаа сугалсан оролцогчид төгөлдөр хууртай дуулах бөгөөд төгөлдөр хуур болон бэлтгэл хийх газрыг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэж өгөхөөр болсон байна. Оролцогчид дууныхаа үгийг цээжлэх, өөрийн болгох тал дээр хэдийнээ бэлтгэлдээ орсон байна. “Камертон-2” шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.camerton2.mn сайт болон www.facebook.com/camertonII/ хаягаар харах боломжтой.
Шоуг дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн “Боловсрол” суваг телевизээр даваагаас баасан гариг бүрийн 21.00 цагт, бямба, ням гараг бүрийн 19.00 цагт харин “Music box” сувгаар даваа-ням гаригийн үдэш бүр 23.00 цагт хүлээн авч үзээрэй.