Д.Болд ерөнхийлөгчийн хамтаар Германд айлчилж явна

"Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд Герман улсад суугаа монголчууддаа зориулан тоглолт хийх гэнэ. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад улс төрийн айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын багт соёл урлагийн салбарыг төлөөлж яваа юм. Иймээс өнөөдөр буюу энэ сарын 31-нд ХБНГУ-ын Берлин хотод үнэгүй тоглолт хийх юм байна.