зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн хар мөртэй луйвар 4

2012-4-02
0
ЖИРГЭХ
    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших бага Таван толгойгоос нүүрс олборлож буй “Таван толгой” ХК-ий ашгийг “уугуул” гэсэн гуншинтай “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн засаг даргын хүрээнийхэн хэрхэн хувьдаа завшиж байгааг баримттайгаар дэлгэсэн дөрөв дэх цуврал нийтлэлээ 24 tsag.mn сайт хүргэж байна.
    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших бага Таван толгойгоос нүүрс олборлож буй “Таван толгой” ХК-ий ашгийг “уугуул” гэсэн гуншинтай “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн засаг даргын хүрээнийхэн хэрхэн хувьдаа завшиж байгааг баримттайгаар дэлгэсэн дөрөв дэх цуврал нийтлэлээ 24 tsag.mn сайт хүргэж байна.

   2009 онд Засгийн газар шалгалт хийлгэж, 80 тэрбум гаруй төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, хууль бус томилгоо хийсэн, нүүрсийг хятадуудад хямд үнээр дамлан зарсан гэх зэрэг тоомгүй олон зөрчил илрүүлсэн. Өмнөговьчуудад өгсөн “Таван толгой” ХК-ны 51 хувь ч Д.Бат-Эрдэнэ нарын халаас руу мөнгө болон урсаж байна. Энэ удаа бид “Таван толгой” ХК-ий орон нутгийн эзэмшдэг 51 хувийг яагаад төр эргүүлэн авах зайлшгүй шаардлага байгаа тухай чухал баримтуудыг дэлгэж байна. Тэр чухал баримт нь хүний амь.

   Мөнгө шүтсэн газар хар мөртэй байдаг гэдэг. 2009 онд гаргасан Татварын ерөнхий газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтнүүдийн дүгнэлтэнд “Бага Таван толгойд олборлолт, тээвэрлэлт хийж буй “Таван толгой” ХК-ий удирдах түвшинд нэг ч мэргэжлийн хүн байхгүйгээс техник технологийн горим, мэргэжлийн удирдлага алдагдаж, стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглах төрийн бодлого сулрахад хүрч байна” гэжээ. Тиймээс ч “Таван толгой” ХК-д ажлын орчин нөхцлөөс хамаарч олон хүний амь үрэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээнээс харахад 2010 онд 31 зам тээврийн осол гарч 23 хүн амиа алдсан. Харин 2011 онд 12 осол гарч гурван хүн нас барсан байна.

   Уурхайн гүнд ажиллах аюулгүй байдлаас илүү Таван толгойгоос Цагаан хад хүртэлх 256 км стандарт бус, нарийн зам ажилчдын амь насанд аюул учруулж байгаа юм. Улсын байцаагч нар бага Таван толгойн  нүүрсний замыг засч, сайжруултал тээвэрлэлт хийхийг хориглож замыг нь хаасан. Гэсэн ч удалгүй эрх мэдэлтнүүдийн шахалтаар замыг дахин нээсэн аж. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлснээр нүүрсний замыг хаагаад нэг цаг ч болоогүй байхад Засгийн газраас утасдаж нээхийг шаардсан байна.

  100 тонны даацтай нүүрс тээвэрлэдэг 4000 гаруй машин толхидог энэ замд хоёрхон жилийн дотор 26 хүн нас баржээ. Тэр бүрд “Таван толгой” ХК-ий удирдлагууд хариуцлага хүлээдэггүй, хэрэг тэгсхийгээд намждаг. Сүүлийн хэдэн жишээг дурдъя.

2011 оны 3-р сар.
   “Таван толгой транс” компаний нүүрс тээвэрлэж явсан ачааны машин Цагаан хадны ойролцоо осолдож жолооч нь болох 35 настай Б 100 тонны даацтай машины чиргүүлд дарагдан амиа алджээ.

2011 оны 5-р сар.
   Бага Таван толгойгоос нүүрс экспортлодог “Хуа Жин” гэх Хятадын компаний жолооч Н “Таван толгой транс” компаний “МАЗ” маркийн автомашины араас мөргөсний улмаас 40 настай Ү харамсалтайгаар амиа алдсан.

2011 оны  8-р сар.
   “Таван толгой транс” компаний ажилчдын байранд цахилгааны гэмтэлтэй баригдсан усан оргилуурт 10 настай Г.Зоригтбаатар, гурван настай А.Золбаяр гэдэг хоёр хүү тоглож байгаад тогонд цохиулж нас барсан. Энэ байгууллага Монгол улсад мөрдөх барилга байгууламжийн стандарт, хууль тогтоомж, хэв журмыг зөрчсөн гэж мэргэжлийн хяналтынхан дүгнэжээ. Гэтэл  хэргийг хуулийн байгууллага шалгахдаа хоёр хүүг амиа хорлосон гэж бүртгээд хэрэгсэхгүй болгосон аж. Уг хэргийг хүний эрхийн хуульч М.Ичинноров дахин шалгуулж, өөрөө өмгөөлөгчөөр нь ажиллаж байна.

2012 оны 3-р сар.
   Өнгөрсөн долоо хоногт Шивээ хүрэнгийн боомтын Монгол, Хятадын хилийн зааг орчимд Завхан аймгийн харьяат 21 настай Х нүүрс тээвэрлэдэг ачааны машиныхаа хаалганд хавчуулан амиа алдсан тухай мэдээлэл нэгэн өдөр тутмын сонинд гарчээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг Шивээ хүрэнгийн боомтыг зорьсон байна.

   Энэ мэт удирдах хүмүүсийн хариуцлагагүй байдал, ажиллах орчин нь стандарт шаардлага хангаагүйгээс болж олон монголчууд хохирч байна. Баялагийг нь барж идээд болж байгаа юм чинь барлагийг нь бага ч гэсэн харж үзэх ёстой байлтай. “Ажнай” корпораци, “Таван толгой транс” ХХК-ны эзэн, Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх Д.Бат-Эрдэнэ хэрэв нүүрс тээвэрлэх замыг түр ч гэсэн зогсоогоод замаа зассан бол, хэрэв ажилчдынхаа амьдрах байрыг стандартын дагуу барьсан бол, хэрэв удирдах зөвлөлд нь мэргэжлийн хүмүүс байсан бол өнөөдөр олон айл элэг бүтэн байх байлаа. “Таван толгой” ХК-ий стандарт бус замаас болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний гомдлыг хэн тайлах вэ? Цаашид хэчнээн хүн амь үрэгдэх вэ?

   Дээрх асуудалд Өмнөговь аймгийн эрхэм засаг дарга ч  ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Бага Таван толгойн ордоос аймгийн иргэдийн хүртэх ёстой хувийг цөөн хэдэн хүнд өгчихөөд дуугүй явж байж таарахгүй юм. 24tsag.mn сайтын цуврал нийтлэл Бага Таван толгойг эзэмшдэг “Таван толгой” ХК-ий орон нутгийн өмчит 51 хувийг төрд эргүүлэн авах шаардлагатай байгааг нотолсон баримтуудаар үргэлжлэх болно.

Б.Баяр /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Demii (108.239.92.15)
    Ajnai Odoo said Olson yum chin jijig Tavan tolgoin TUZ-iin dargiin ajlaasaa ogtsrohuu
    2012 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Buyanbadrahaa bolioo
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.50.147)
    mongoldoo ch amidrah huselgui bolgochihiimaa
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.118.190)
    yahaar huuli uilchildgui yum bitgii iim t1 yum yritsgaaaj bai
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.118.190)
    test
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    нээрээ манай аймгаг нэл шорооо тоос боллоо мал идэх ногоо ч байхгүй
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ter 2 hvvhdiin ami nas hairan bn
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • BOLDOO (202.21.105.1)
    yahaar huuli uilchildgui yum bitgii iim t1 yum yritsgaaaj bai
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ard tvmen olon ver ni hariutslaga yrih bailgvi dee
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    iim olon hereg garsan ym uu
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ хүүхдүүдийн эцэг эхэд 2 сая төгрөг өгөөд амаа хамхи гэсэн гэж байгаа арай дэндэнэ ээ ичинноров гэдэг эмэгтэйг дэмжиж байна
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Хууль байхгүй учраас л ингэж байгаа юм даа. хэзээ нэгэн цагт энэ хүнд биш юмаа гэхэд үр хүүхдэд нь хууль үйлчлэх байлгүй дээ
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ene baterdened huuli vilchildeggvi baih oo
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ene baterdened huuli vilchildeggvi baih oo
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ажнай ах минь дээ
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд хүрсэн Азийн анхны баг болох The MongolZ
    саяхан
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    13 цаг 39 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    13 цаг 53 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    14 цаг 30 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 12 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    15 цаг 56 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    16 цаг 4 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    16 цаг 27 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    16 цаг 31 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    16 цаг 37 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    16 цаг 54 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    17 цаг 25 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    17 цаг 34 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    17 цаг 55 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 1 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    18 цаг 8 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    18 цаг 53 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    19 цаг 8 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    19 цаг 14 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    19 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК